Thursday, September 8, 2016

Сүх жанжны хөрөгтэй марк

Сүх жанжны хөрөгтэй анхны марк

1932 оны долдугаар сарын 10-нд гүйлгээнд гарсан “Шинэ монгол” цуврал 13 төрөл маркийн нэг цэрэг хувцас, малгайтай жанжин Сүхбаатарын хөрөг, доод талд нь 1894-1923 гэж он тавьж, латин үсгээр Syke-Bator хэмээн бичсэн, 40 мөнгөний үнэтэй маркийг Москва хотноо хар өнгөөр хэвлүүлжээ Сонирхолтой нь тухайн үед жанжны төрсөн оныг 1894 гэж үзэж байсан бололтой. Харин хожим 1973 оны хоёрдугаар сарын 2-нд гаргасан сери маркийн тайлбарт “Монгол ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилийн ойд зориулав” гэж бичсэн байдаг юм.






Түүнчлэн 1932-1950-иад онуудад гаргаж байсан монгол марк дээр цэргийн жанжин гэдгийг нь товойлгож, голцуу цэргийн хувцастай дүрсэлсэн байдаг аж.
/1951/07/05 Ардын хувьсгалын 30 жилийн ойд зориулсан D.Sukhbaatar хөрөг марк
хэмжээ: 36x51mm/
Мөн уг марк дээр Монгол улсын тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болсон соёмбыг залсан байдаг ч хачирхалтай нь 1943 оноос тодорхойгүй шалтгаанаар энэ уламжлал тасарсан билээ. Харин ардчиллын буянаар 1997 оноос монгол маркан дээр дахин соёмбо тэмдэг залрах болсон түүхтэй

No comments:

Post a Comment