Thursday, September 8, 2016

ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ МАРКНУУД

Дэлхийд хамгийн үнэтэй зарагдсан шуудангийн марк ямар үнэ хүрсэн гэж та бодож байна?
Дэлхийн марк цуглуулагчид найман настнаас наян настан хүртэл байдаг бөгөөд тэдний цуглуулга хүн төрөлхтөний түүхийн үйл явдлын нэгэн баримт эх үүсвэр болдог.
Маркнуудын наймаа арилжаа тэрбум доллараар яригддаг байна. Ингээд дуудлага худалдаагаар хамгийн их үнэ хүрсэн хийгээд хосгүй үнэ цэнэтэй зарим маркийг товч танилцуулъя

18. The Penny Black – 345,131 ам.доллар (2011 онд)
Их Британийн засгийн газар 1840 оны 5-р сард хатан хаан Викториагийн хөрөг бүхий 1 пенсийн нэрлэсэн үнэтэй марк гаргажээ.
Энэхүү марк нь тийм ховор нандин эд биш боловч хамгийн алдартай маркнуудын нэг юм аж. Учир нь энэ марк дэлхий нийтийн шуудангийн системд хэрэглэгдсэн анхны наалдамхай /цавуутай/ марк гэнэ. Мөн хамгийн анхны их хэмжээгээр үйлдвэрлэлийн аргаар хэвлэгдсэн марк болдог юм байна. Энэ маркийг 286,700 хуудас буюу 68,808,000 ширхэгийг хэвлэсэн.  Гэсэн хэдий ч 2001 онд Лондонд болсон дуудлага худалдаагаар анхны хуудас /240 ширхэг/ нь 216,000 фунт буюу 345,131 ам.доллараар зарагдсан ажээ


17. Cape of Good Hope – 40.0 мянган ам.доллар

16. Double Geneva – 70.0 мянган ам.доллар (…. онд)
1843 онд хэвлэгдсэн туйлын ховор нандин, үнэ цэнэтэй “Хос Женев” нэрт марк нь насаараа Европтоо 1840 оны “Хар пенни”, 1842 оны “Цюрих 4,6”-ийн дараа гуравдугаарт ордог гэнэ. 60 мянган хувь хэвлэгдснээс өдгөө 600 ширхэг хадгалагдан үлдсэн байна. “Хос Женев” марк нь ногоон дэвсгэр дээр хараар зурж бичигдсэн, таван центийн зэрэгцээ хос марк нийлж 10 центийн нэг маркийг бүрдүүлдэг юм байна. Түүний үнэ цэнэ нь 70,000 ам.доллар гэнэ


15. Perot provisional – 115.0 мянган ам.доллар (1981 онд 
Бермудын аралд 1848 онд анх хэвлэгдсэн тус марк арлын нийслэл /төв/ Хамилтон, Бермуда арлын нэрийг тойруулан бичсэн дугуй хэлбэртэй юм байна. Мөн тухайн үеийн шуудангийн эрхлэгч /дарга/ Уллиам Перот гарын үсгээ дунд нь зурсан байдаг гэнэ. Тиймээс түүний нэрээр нэрлэгддэг болсон юм байна. Энэ нь түр зуурын марк байсан гэдэг. Одоогоор зөвхөн 11 ширхэг үлдсэн байдаг тул цуглуулагчдын олж авахыг хүсдэг ховор нандин үнэтэй маркнуудын нэг ажээ. Ихэнхийг нь Европын хааны угсааныхан эзэмшилд байгаа гэнэ. Түүнийг тэртээ 1981 онд гэхэд 115,000 ам.долларын үнээр худалдан авч байсан байна.
14. Blue Military Stamp – 428,654 ам.доллар (2011 онд)
“Хөх арми” нэртэй хөх өнгөтэй марк 1953 оноос Хятадад гүйлгээнд гарч цэрэг армид ашиглаж байжээ. Хятадын ардын чөлөөлөх армийн логотой 800 мөнгөний /1 ам.сент/ энэхүү марк нь шаргал, улаан бор, хөх гэсэн гурван өнгөтэй цуврал байсан гэнэ. Гэтэл тус маркнаас болж цэргийн нууц алдагдаж байсан юм байна. Учир нь ийм марк наасан бол цэргийн марк байна хэмээн хэн ч мэддэг болжээ. Тиймээс нууц алдагдахаас сэргийлж тэдгээр маркийг бүгдийг нь эргүүлэн татаж устгасан байна. Харин үлдэж хоцорсон ганц ширхэг цэнхэр өнгөтэй марк нь  2011 онд дуудлага худалдаагаар 2,7 сая юань буюу 428,654 ам.доллараар зарсан юм гэнэ









13. The red Maiden in the green robe – 444,500 ам.доллар (2004 онд)
1897 онд хэвлэгдсэн 3 центийн үнэтэй хэвлэсэн боловч хожим 2 центийн үнэтэй болгож тамга дарсан “Ногоон халаадтэй улаан бүсгүй” гэдэг сонин нэртэй марк нь 2004 он хүртэл Хятадын хамгийн үнэтэй марк алдрыг эзэмшиж байжээ. Манж Чин гүрний үед хэрэглэгдэж байсан маркнаас одоогоор ердөө 9 ширхэг үлдэж хоцорсон тул дэлхийн марк цуглуулагчдын өөрийн болгохыг хүссэн ховор үнэ цэнэтэй маркны нэг болжээ. Түүний хоёр нь Хятадын Үндэсний шуудангийн болоод Шуудангийн маркны музейд тус тус хадгалагддаг байна. Үлдсэн долоо нь цуглуулагчдад байдаг аж. 2004 оны 12 сард Хонконгод болсон дуудлага худалдаагаар 3.45 сая хонгконг доллараар зарагджээ. Энэ нь ойролцоогоор 444.5 мянган ам.доллар юм байна.
12. Canada’s 12 Pence Black – 488,900 ам.доллар (2011 онд)
Их Британийн колончлолын үеийн бас нэг марк болох “Канадын 12 пенсийн хар” марк нь 1851 онд Канадад хэвлэгдсэн юм байна. Түүний дээр хатан хаан Викториагийн идэр залуу үеийн хөргийг дүрсэлсэн байдаг байна. Энэ марк нь дэлхийн алдартай ховор маркнуудын нэг гэнэ. Хэдийгээр 51,000 ширхэг хэвлэгдсэн боловч ердөө 1,450 ширхэг нь худалдаанд гарчээ. Үлдсэн 49,550 ширхэгийг нь 1857 онд худалдаанд гаргалгүй устгажээ. Худалдаанд гарснаас одоо үед 100-150 ширхэг үлдсэн гэж үздэг байна. 2011 онд Нью Йоркийн маркны дуудлага худалдаагаар шинэ ашиглагдаагүй нэг ширхэг “12 Pence Black” маркийг 488,900 ам.доллараар зарсан байна 






11. Hawaiian Missionaries – 760 мянган ам.доллар (…. онд)
1851 онд Хавайн вант /хаант/ улсад анхны марк хэвлэгджээ. Энэхүү "Hawaiian Missionaries" гэж нэрлэгдсэн маркны цаасны чанар муу, барзгар, нимгэн учраас эмзэг хэврэг бөгөөд дэлхийд цөөн тоотой үлдсэн учраас хамгийн ховор үнэ цэнэтэй маркын нэг болсон байна. Хоёр центийн нэрлэсэн үнэтэй 1851 оны сери нь ердөө 16 ширхэг байдаг гэнэ. Түүний ашиглагдсан нэг нь 225,000 ам.доллараар, ашиглагдаагүй нь 760,000 ам.доллараар зарагдсан байна. "Hawaiian Missionaries" марк нь 2, 5, 13 центийн үнэтэй байдаг юм байна 









10. Olive-colored Queen Victoria's Head – 824,648 ам.доллар (2012 онд)

Олив жисний өнгөтэй хатан хаан Викториагийн хөрөгтэй маркыг 1864 онд колони Хонконгод хэвлэсэн байна. Энэ 96 хонконг центийн нэрлэсэн үнэтэй марк нь Хонконгийн хамгийн үнэтэй марк болжээ. Цайвар бор өнгөтэй гарах байтал мөн л алдаа гарч 52 хуудас нь оливийн буюу цайвар шар өнгөтэй гарсан байна.  Мөн хээ нь буруу тийшээ, үсэг нь буруу харсан байдаг гэнэ. Өнөө үед марк цуглуулагчдад 40 ширхэг буруу хэвлэгдсэн нь хадгалагдан үлдсэн байгаа гэнэ. Нэг блок буюу дөрвөн ширхэгийг 2012 оны нэгдүгээр сард Хонгконгт болсон маркны дуудлага худалдаагаар 6,4 сая Хонконг доллар буюу 824,648 ам.доллараар нэгэн алдартай цуглуулагч өөрийн болгож чаджээ







9. Red Revenue Small One Dollar Surcharge – 889,832 ам.доллар (2013 онд)
Манж чин гүрний үед 1897 онд хэвлэгдсэн “Red Revenue Small One Dollar Surcharge” марк нь гурван центийн нэрлэсэн үнэтэйгээр хэвлэн гаргасан боловч дараа нь илүү ашиг олох зорилгоор дээр нь хар бэхээр нэг доллар болгон тамгалан хэрэглэж байсан марк юм байна. Одоогоор дөрвөн ширхэгтэй нэг блок, мөн нэг хосын хамт нийт 30-аад ширхэг хадгалагдан үлдсэн бөгөөд тэдгээрээс зөвхөн нэг нь ашиглагдаагүй гэнэ. Энэхүү ашиглагдаагүй марк нь Хятадын шуудангийн маркийн музейд байдаг гэнэ. 2009 онд 1897 оны нэг марк нь 2,59 сая хонгконг доллар буюу 333,382 ам.доллараар зарагдаж байсан бол 2013 онд болсон дуудлага худалдаагаар 889,832 ам.доллараар зарагджээ






8. The U.S. Franklin Z-Grill – 930 мянган ам.доллар (1988 онд)

АНУ 1867 онд Ерөнхийлөгч Бэнжамин Франклиний хөрөг бүхий марк гаргасан нь одоо Америйкийн хамгийн ховор үнэтэй марк болжээ. Мөн анхны нууцлалтай марк гэнэ. Одоо энэ марк нь ердөө хоёрхон ширхэг үлдэж хоцорчээ. 1988 онд нэг центийн нэрлэсэн үнэтэй 1868 оны "Franklin Z-Grill" маркийг Роберт Золнер гэдэг хүн “Mystic Stamp Company”-д  930,000 ам.доллараар заржээ. Сонирхолтой нь дээрх компанийн эзэн 11 настай хүүгийнхээ хүсэлтээр түүнийг худалдан авсан байна. Хожим 2005 онд "Franklin Z-Grill"-ийг оролцуулсан маркуудаар бүрэн цуглуулгын /4 ширхэг/ “Хөмөрсөн Женни”-гээр сольжээ. Энэхүү наймааны өртгийг бараг 3,0 сая ам.доллар гэж үздэг гэнэ






7. Inverted Jenny – 977,500 ам.доллар (2007 онд)
Америкад 1918 онд хэвлэгдсэн “Curtiss JN-4” давхар далавчит нисэх онгоцны зураг бүхий 24 центийн үнэтэй “Хөмөрсөн Женни” гэж нэрлэгдсэн марк үнэ цэнээрээ гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэ марк мөн л санаандгүй алдаанаас болж онгоц уруугаа харан хэвлэгдсэн. Магадгүй энэ нь дэлхийн хамгийн алдартай алдаатай хэвлэгдсэн марк байж магадгүй. Зөвхөн 100 ширхэгийг л хэвлэсэн. Тийм учраас энэхүү марк цуглуулагч нарын дунд ховор нандин эдэд тооцогддог юм байна. Ер нь алдаатай хэвлэгдсэн марк үнэ хүрдэг юм уу даа.
“Inverted Jenny” марк 2005 онд маркны дуудлага худалдаагаар бүрэн цуглуулага нь /дөрвөн марк/ 2,7 сая ам.долларын үнээр Роберт А.Сейгэл гэдэг хүн авч байжээ. Мөн 2007 онд 977,500 ам.доллараар зарагдаж байжээ. Мөн онд ашиглагдаагүй марк нь “Wall Street”-д 825,000 ам.доллараар зарагдсан гэнэ
6. “Mauritius - 1d red Post office” марк – 1,072,260 ам.доллар (1993 онд)
1847 онд анхны “Мавритус Пост оффис” хэмээх нэг болон хоёр пенсийн нэрлэсэн үнэтэй марк Британийн колони Мавритуст хэвлэгдсэн. Нэг пенсийн марк нь улбар шар, 2 пенсийн үнэтэй нь гүн цэнхэр өнгийн дэвсгэртэй ба дээр Викториа хатан хааны дүрстэй юм байна. Энэ маркийг мөн алдаатай хэвлэжээ. Алдаа нь өнгө биш үг болсон байна. “Post Paid” гэж бичих ёстой байтал “Post Office” гэж буруу бичсэн гэнэ. Одоогоор 30 тийм марк үлдсэн байгаа юм байна.
1993 онд Давид Фелдман маркны дуудлага худалдаагаар Хироуки Канай хэмээх Япон хүнд өндөр үнээр худалджээ. 1 пенсийн улбар шар өнгөтэй маркийг нь 1,072,260 ам.доллар, 2 пенсийн хөх өнгөтэй маркийг нь 1,148,850 ам.доллараар тус тус зарсан байна. Зарим мэдээгээр захидлын дугтуйн дээр наагдсан байгаа хоёр Мавритус Пост оффис”-ийг “Bordeaux cover” дугтуйн хамтаар 5.75 сая швецар франкаар худалдсан гэдэг юм байна.
5.  The Whole Country is Red – 1.1 сая ам.доллар (2012 онд)
1968 онд “Улс бүгдээрээ улаан” гэх утгатай Хятадын үеийн соёлын хувьгалын /Улаан хамгаалагч/ үед 8 фений нэрлэсэн үнэтэй марк хэвлэгджээ. Энэ бол алдаатай хэвлэсэн алдартай марк юм байна. Энэ марк нь улаан өнгөтэй Хятадын газрын зургийн дунд алтан үсгээр “The Whole Country is Red” гэж бичиж, ажилчин, фермер, цэрэг удирдагч Маогийн номыг барьсан 8 фенгийн /ойролцоогоор 1 ам.сент/нэрлэсэн үнэтэй юм байна. Энэ марк нь хагас өдрөөс ч бага хугацаанд худалдаалсан гэнэ. Учир нь, SinoMaps хэвлэлийн редактор нь газрын зургийг алдаатай байна гэдгийг олж Шуудан харилцаа холбооны яам руу мэдэгдсэн гэнэ. Ингээд бүх худалдааг зогсоож эргүүлэн татсан байна. Харин цөөн тоогоор марк цуглуулагчдад хадгалагдан үлджээ. Түүний том хувилбар марк нь жинхэнэ эхээсээ хоёр дахин том байдаг юм байна. Тэр нь 2009 оны Хонконгийн дуудлага худалдаагаар 3.68 сая хонгконг доллар буюу 474,197 ам.доллараар зарагдаж Хятадын маркны шинэ дээд амжилт тогтоож байжээ. Мөн 6 ширхэг нь 2.93 сая сая хонгконг доллар буюу нэг бүр нь 377,482 ам.доллараар зарагджээ. Өнөөдөр яг хэдий тооны байгаа нь тодорхойгүй хэдийч нэг нь Бээжин дэх Хятадын Гуардиан дуулага худалдааны ордонд 1.1 сая ам.доллараар зарагдсан гэнэ.
4. “Mauritius - Post office” марк – 1.67 сая ам.доллар (2011 онд)
1847 онд анхны “Мавритус Пост оффис” хэмээх нэг болон хоёр пенсийн нэрлэсэн үнэтэй марк Британийн колони Мавритуст хэвлэгдсэн. Нэг пенсийн марк нь улбар шар, 2 пенсийн үнэтэй нь гүн цэнхэр өнгийн дэвсгэртэй ба дээр Викториа хатан хааны дүрстэй юм байна. Зөвхөн эхний болон гуравдах сери ашиглагдаагүй үлдсэн гэнэ. Энэ маркийг мөн алдаатай хэвлэжээ. Алдаа нь өнгө биш үг болсон байна. “Post Paid” гэж бичих ёстой байтал “Post Office” гэж буруу бичсэн гэнэ. Одоогоор 26 тооны /1 пенсийн 14ширхэг, 2 пенсийн 12 ширхэг/ тийм марк үлдсэн байгаа юм байна.1993 онд Давид Фелдман маркны дуудлага худалдаагаар Хироуки Канай хэмээх Япон хүнд өндөр үнээр худалджээ. 1 пенсийн улбар шар өнгөтэй маркийг нь 1,072,260 ам.доллар, 2 пенсийн хөх өнгөтэй маркийг нь 1,148,850 ам.доллараар тус тус зарсан байна. 
3. Baden 9 Kruzer – 1.314 сая евро  (2008 онд)

1851 онд “Баден” нь Германы түүхэн дэх анхны алдаатай хэвлэсэн марк гэнэ.  “Baden 9 Kruzer” буюу 9 крузер мөнгөний нэрлэсэн үнэтэй маркны өнгө нь ягаан байх ёстой байтал хэвлэлийн алдаанаас болж ногоон өнгөтэй гарчээ. Уул нь 6 крузерийн нэрлэсэн үнэтэй марк нь ногоон өнгөтэй байх ёстой байж. Одоо үед ашиглагдсан 3 ашиглагдаагүй 1 нийт 4 ширхэг үлдэж хоцорсон гэнэ. Нэг нь Берлиний шуудан харилцаа холбооны музейд, хоёр дахь нь олон хүний гар дамжин худалдаалагдаж байгаад хамгийн сүүлд 1985 онд 2,645,000 дойч маркаар Жон Р.Бокерийн цуглуулганд очжээ. Гуравдах нь 1919 онд Парисын цуглуулагч Теодор Чампин гэдэг хүнд зарагдсан гэнэ. Дөрөв дэхийг 1991 онд алдарт цуглуулагч Давид Фелдман дуудлага худалдаагаар аваад 1997 онд дуудлага худалдаагаар 603,750 ам.доллараар зараад, 2008 онд 1,314,500 еврогоор мөн л дуудлага худалдаагаар эргүүлэн авсан байна
2. “Three-Skilling (TreSkill) Yellow” марк – 2.5 сая швейцар марк (1996 онд)
1855 онд Шведэд засгийн газрын хэвлэсэн анхны марк оржээ. Энэ марк нь өнөө үед цорын ганц ширхэг үлдэж хоцорсон байна.  Мөн  алдаатай хэвлэгдсэн нь бас нэг үнэ өсөх шалтгаан болдог гэнэ. Ногоон өнгөтэй гарах ёстой байсан марк нь хэвлэлийн алдаанаас болж шар өнгөтэй гарсан гэнэ. Энэ ховор марк нь 1886 онд 7 крон, 1894 онд 4,000 гульден, 1926 онд 1,500 фунт, 1928 онд 2,000 фунт, 1397 онд 5,000 фунтээр тус тус дамжин зарагдаж байжээ. Хожим 1984 онд 977,600 швейцар маркаар Давид Фелдман гэдэг хүн зарсан гэнэ. Дараа нь 1990 онд 1.0 сая ам.доллар хүрсэн байна. 1996 онд гурав дахь удаагаа зарагдаж үнэ нь 2.5 сая швейцар франк болж өсчээ. 









1. British Guiana One Cent Black on Magenta – 9.5 сая ам.доллар (2014 онд)

“Ягаан дээрх хар” гэж нэрлэдэг Британийн колони Гвианад 1856 онд анх хэвлэгдсэн нэг центийн үнэтэй марк нь дэлхийн ховор нандин, үнэ цэнэтэй марк юм байна. Энэ маркийг эрт үед хэвлэсэн болохоор тухайн үеийн цаас нь чанар муутай байсан учраас одоо их эмзэг хэврэг эд юм байна. Тус маркийг ягаан дэвсгэр өнгөн дээр хар бэхээр хөлөг онгоц зурж латинаар “Бид эрж олно, бид өгнө” гэсэн утгатай колончлолын уриа үг бичсэн, дөрвөн булан нь хайчлагдсан хэлбэртэй байдаг юм байна.
Дэлхийд цорын ганц үлдэж хоцорсон маркийг 1980 онд дуудлага худалдаагаар Жон Дупонт гэдэг хүн 935,000 ам.доллараар худалдан авч өөрийн цуглуулгаа арвижуулжээ. Харин эзэмшигч нь 2010 нас барсан байна. Түүний өв залгамжлагчын маргаан эцэс болсноор дуудлага худалдаагаар оруулах эрхтэй болжээ Дуудлага худалдаа энэ оны 06-р сарын 17-нд Нью-Йорк болж 9.5 сая ам.доллараар зарагдан дэлхийн дээд амжилтыг тогтоосон.

No comments:

Post a Comment