Спортын түүхэнд гол байр эзлэх, дэлхий нийтийн хамгийн
том баяр, спортын их наадам, тив, дэлхий, улс орнуудын од болсон шилдэг
тамирчдын хүч чадлаа сорих нэр хүндтэй тэмцээн бол олон арван жилийн түүхэн
уламжлалтай олимпийн их наадам билээ. Олимпийн анхны их наадам манай тооллын өмнөх 776 онд болсон гэдэг. Харин
XIX зуунаас олимпийн их наадам гэж 4 жилд нэг удаа хийдэг уламжлал тогтож, олон
улсын олимпийн анхны их наадмыг 1886 онд Грекийн Афин хотноо хийж 13 орны
300-аад тамирчин оролцож байжээ
Манай улс олимпийн наадамд 1964 оноос эхлэн оролцож ирсэн
билээ. Япон улсын нийслэл Токио хотноо болсон зуны олимпийн XYIII тоглолтод
манай баг, тамирчид анх удаа оролцож алтан соёмбот тугаа олимпийн тэнгэрт
мандуулж байсан түүхтэй.
Сонирхолтой нь үүнээс 4 жилийн өмнө буюу 1960 онд Италийн
нийслэл Ром хотноо болсон зуны олимпийн XYII тоглолтод зориулан спортын зарим
төрлөөр нэг цуврал 8 төрөл марк гаргаж байсан бөгөөд энэ нь Монголчууд олимпийн
их наадамд анх маркаар “оролцож” байсны түүхэн гэрч болж үлдсэн юм.
Бас нэг сонирхолтой баримт бол 1976 оны Монреалийнолимпод
зориулан гаргасан блокоос 3500 ширхэгийг нь дугаарлан “Монголын шуудан энэ
блокыг олимпийн наадмыг зохион байгуулагчид ба тамирчдад зориулав” гэсэн
бичигтэй гаргасан бөгөөд цуглуулагчдын дунд “цэнхэр блок” хэмээн алдаршсан уг
блок нь өнөөдөр 200-400 долларын үнэд хүрч олдоход ховор болжээ.
>Сонирхолтой нь үүнээс 4 жилийн өмнө буюу 1960 онд Италийн
нийслэл Ром хотноо болсон зуны олимпийн XYII тоглолтод зориулан спортын зарим
төрлөөр нэг цуврал 8 төрөл марк гаргаж байсан бөгөөд энэ нь Монголчууд олимпийн
их наадамд анх маркаар “оролцож” байсны түүхэн гэрч болж үлдсэн юм.
No comments:
Post a Comment