Монгол маркийн "загалмайлсан эцэг" Дэлхийн хамгийн анхны
шуудангийн марк “Хар пенни”-г Английн шуудангийн түшмэл Роуленд Хилл хэмээгч
санаачлан хэрэгжүүлснээр “Шуудангийн маркийн эцэг” хэмээн дэлхий дахинаа
алдаршсан билээ. Харин Монголын анхны маркийг хэн гэгч хүн сэдэж санаачласан юм
бол оо? Ардын засгийн газрын 1923 оны XI сарын 23-ны өдрийн 44 дүгээр
тогтоолоор анхны марк хийх шийдвэр гарчээ. /Үндэсний төв архив. Хадгаламжийн
сан 1, данс 1, хадгаламжийн нэгж 165/ Уг тогтоолын нэгдүгээр зүйлд “Гадаад явдлын
яамны цахилгаан мэдээ шуудан бичгийн хэргийг ерөнхийлөн шийтгэх түшмэл
Бат-Очироос аливаа шуудангаар дамжуулан явуулах бичиг захидал дор хэрэглэх
маркийн маяг долоог үйлдүүлж ирсэн, тус маркийг ийнхүү үйлдэж болох эсэх, чухам
хаана үйлдвээс хэрэг дав дув, санхүү дор арвитай болохыг тогтоон заахыг хүссэн
тухайд засгийн газраас хянаж ирүүл гэж зохих газар явуулан тушаажээ
. Эдүгээ
харьяат хянан байцаах, сангийн явдлын яамнаас маркийн доллар, цент хэмээх
үсгийг гадаад улсын хэрэглэж бүхийг журамлан хэвээр бичих буюу эсбүгээс
монголоор орчуулан төгрөг хэмээн бичих бас ч хэвлүүлэх дор чадах хүнийг нэмэн
хавсаргаж тус хэвлэлийн хорооны чулуун хэвээр үйлдүүлэх нь зүйтэй асанжээ.
Хэмээх зэргээр саналыг илтгэн ирсэн учир гаргаж энэхүү маркийг үсэг ба маягийг
ямар ямраар үйлдүүлэхийг эрхлэх газраас тогтоовоос гагцхүү маркийг нарийн нягт
үйлдүүлэхгүйгээр үл болох тул харьяат ерөнхий хорооны төлөвлөсөн ёсоор
хэвлүүлэх тухай зарцуулах нэг мянга найман зуун алтан төгрөг дор тооцох үнийн
мөнгө нэг мянга хоёр зуун жаран ланг мөнхүү хорооны төлөвлөсөн дансаа нэмэн
батлуулах дор татгалзах зүйлгүй хэмээн уг бичгийн хуудас нижгээд, маркийн эх
долоогийн хамтаар хүргүүлэн ирснийг хэлэлцээд, энэ хэрэг дор харьяат хянан
байцаах хэлтсийн заан төлөвлөсөн нь зүйтэй тул ёсоор болгон баталж гадаад
яамнаас эрхлэн гүйцэлдүүлэхийг тогтоов” гэжээ. Энэхүү тогтоосон ёсоор “Очир”
буюу дотроо зөрүүлсэн Элдэв-Очиртой 1, 2, 5, 10, 20, 50 цент ба 1 долларын
үнэтэй долоон янзын цуврал маркийг хэвлүүлж гаргаснаа Гадаад яамны 595 тоот
хуудас бичгийг дагалдуулан хянуулахаар явуулсныг ардын засгийн газар хүлээн
авч, уг маркийг худалдаалах зэргээр гүйцэтгэвэл зохихыг Гадаад яаманд 14 /1924/
оны долдугаар сарын шинийн найманд 656 тоот бичгээр мэдэгдэн явуулж байснаар
БНМАУ-ын шуудангийн анхны марк нийтийн хэрэгцээнд гарчээ. Дээр нэр дурьдагдсан
Бат-Очир нь Ардын засгийн газрын цахилгаан мэдээ, шуудан бичгийн ерөнхий
хорооны дарга Мандалын Бат-Очир/1895-1938/ бөгөөд энэ хүн Монгол улсын
шуудангийн анхны марк гаргах санал дэвшүүлж, түүнийг бүтээх үйл ажиллагааг
гардан удирдаж гүйцэтгэсэн байна. М.Бат-Очир нь 1913-1916 онд Эрхүү хотноо
А.М.Кладишевийн нэрэмжит дунд сургуульд Х.Чойбалсангийн хамт суралцаж төгсчээ.
1916-1918 онд Эрхүү хотын цахилгаан мэдээний сургуульд суралцаж 2 зэргийн
цахилгаан мэдээний нэвтрүүлэгч болсон байна. 1918-1921 оны хооронд
Хиагт/Алтанбулаг/, Нийслэл Хүрээ, Замын-Үүдийн цахилгаан мэдээний хороонд
нэвтрүүлэгчээр ажиллаж байжээ. 1921 онд Ардын хувьсгал ялж шуудан бичиг,
цахилгаан мэдээний хороог улсын мэдэлд шилжүүлэн авсан үеэс хэдэн долоо
хоногийн дараа Ардын засгийн газрын шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий
хорооны эрхэлсэн түшмэл/ дарга/-ээр томилогдон 1924 оныг хүртэл ажиллах
хугацаандаа шинэ тулгар тогтсон ардын засаг төр, ард түмнийг харилцаа
холбоогоор үйлчлэх, хязгаар нутгийг холбоожуулах, холбооны боловсон хүчинг
нэмэгдүүлэх, шуудангийн ажлыг зохион байгуулах, шинэ марк тэмдэг гаргах, өртөө
шуудангийн албыг нам засгийн бодлого шийдвэрийн дагуу зохион байгуулж хөгжүүлэх
ажилд ихээхэн хувь нэмэр оруулсан чадварлаг сэхээтэн, ахмад холбоочин байжээ.
1926-1938 онд өртөө шуудангийн буудал, II автобаазын даргаар ажиллаж байсан
М.Бат-Очирын гавьяа зүтгэлийг төр засгаас өндөр үнэлж БНМАУ-ын Бага Хурлын
Тэргүүлэгчид ба Ардын сайд нарын зөвлөлийн Тэргүүлэгчдийн хамтарсан хурлын тогтоолоор
ардын хувьсгалын 15 жилийн ойг тохиолдуулан Аж үйлдвэрийн гавьяаны одонгоор
шагнасан байна. Улс гэрээ төвхнүүлэх үйлсэд хүчин зүтгэж явсан түүнийг
хувьсгалын эсэргүү хилс хэрэгт холбогдуулан 1938 оны II сарын 8-нд баривчилсан
байна. “Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгал цагаан ном”-д /УБ.1993 он/
No comments:
Post a Comment