Monday, September 26, 2016

”Gangnam Style”-ийн марк

Өмнөд Солонгосын шуудангийн газраас алдарт "Gangnam Style"-ийн шуудангийн марк 2013 оны 2 сарын 16  анх гаргаж байжээ .











Saturday, September 24, 2016

Монгол бичгийн түүх-марканд

 1959 оны есдүгээр сарын эхээр Улаанбаатар хотод Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал хуралдсан юм. Уг хуралд зориулан зураач Д.Лувсанжамцын зургаар гүн хэвлэлийн аргаар хэвлэсэн цуврал маркийг 1959 оны есдүгээр сарын нэгний өдөр гүйлгээнд гаргасан билээ











Олимпод зориулсан анхны марк

Спортын түүхэнд гол байр эзлэх, дэлхий нийтийн хамгийн том баяр, спортын их наадам, тив, дэлхий, улс орнуудын од болсон шилдэг тамирчдын хүч чадлаа сорих нэр хүндтэй тэмцээн бол олон арван жилийн түүхэн уламжлалтай олимпийн их наадам билээ.Олимпийн анхны их наадам манай тооллын өмнөх 776 онд болсон гэдэг. Харин XIX зуунаас олимпийн их наадам гэж 4 жилд нэг удаа хийдэг уламжлал тогтож, олон улсын олимпийн анхны их наадмыг 1886 онд Грекийн Афин хотноо хийж 13 орны 300-аад тамирчин оролцож байжээ

Thursday, September 8, 2016

Анхны өдрийн дугтуй

Анх гүйлгээнд гарч буй шинэ марк нааж шуудангийн тэмдэг дарсан тусгай дугтуйг анхны өдрийн дугтуй гэнэ. "Элдэв-Очирын" зургийг тойруулан орос, англи, франц, герман, монгол хэлээр "анхны өдөр" гэж бичсэн таван талт тамга, марк гарсан өдрийн тэмдэгтэй хамт уг дугтуй дээр дарж гүйлгээнд оруулдаг. Манай улсад анхны өдрийн дугтуйг 1958 онд гаргажээ. 1958 оны 11 сарын 11-ний өдөр гүйлгээнд оруулсан "Эцэг мал" цуврал маркийн хамт анхны өдрийн дугтуй гаргасан түүхтэй.

XXI зууны Монголын анхны марк

Шинэ зуун, шинэ мянганы эхлэл дээр Монгол маркийн түүхэнд тэмдэглэхүйц сонин содон нэгэн марк “төрсөн” билээ. “XXI зууны Монголын анхны марк” нэртэй алтан фольго уг блокийг Франц улсад 21 мянган ширхэг хэвлүүлжээ.
Маркийн дөрвөн өнцөгт нь тэнгэр, усаар дэвсгэр хийж улиран одогч зуун болон мянганы сүүлийн жил нь луу жил, загасны ордод, шинэ зуун болон мянганы эхний жил могой жил ба бумбын ордод тохиож буйг монгол зургийн аргаар дүрсэлжээ.








Сүх жанжны хөрөгтэй марк

Сүх жанжны хөрөгтэй анхны марк

1932 оны долдугаар сарын 10-нд гүйлгээнд гарсан “Шинэ монгол” цуврал 13 төрөл маркийн нэг цэрэг хувцас, малгайтай жанжин Сүхбаатарын хөрөг, доод талд нь 1894-1923 гэж он тавьж, латин үсгээр Syke-Bator хэмээн бичсэн, 40 мөнгөний үнэтэй маркийг Москва хотноо хар өнгөөр хэвлүүлжээ Сонирхолтой нь тухайн үед жанжны төрсөн оныг 1894 гэж үзэж байсан бололтой. Харин хожим 1973 оны хоёрдугаар сарын 2-нд гаргасан сери маркийн тайлбарт “Монгол ардын хувьсгалын удирдагч Д.Сүхбаатарын мэндэлсний 80 жилийн ойд зориулав” гэж бичсэн байдаг юм.






ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮНЭТЭЙ МАРКНУУД

Дэлхийд хамгийн үнэтэй зарагдсан шуудангийн марк ямар үнэ хүрсэн гэж та бодож байна?
Дэлхийн марк цуглуулагчид найман настнаас наян настан хүртэл байдаг бөгөөд тэдний цуглуулга хүн төрөлхтөний түүхийн үйл явдлын нэгэн баримт эх үүсвэр болдог.
Маркнуудын наймаа арилжаа тэрбум доллараар яригддаг байна. Ингээд дуудлага худалдаагаар хамгийн их үнэ хүрсэн хийгээд хосгүй үнэ цэнэтэй зарим маркийг товч танилцуулъя